Нийгмийн

Нийслэлийн есөн багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Багш нарын баярын өдрөөр Нийслэлийн есөн багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гардуулж өглөө.

Мөн Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөний 100 жил, Монголын багш нарын 55 дахь удаагийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн засаг даргын А/750 тоот захирамжаар Тэргүүний сургууль, цэцэрлэгээр 40 байгууллага шалгарч 5-15 сая төгрөгөөр, 18 шилдэг багш, ажилтанд зөөврийн компьютер, 47 багш, арга зүйч, нийгмийн ажилтан нарт тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button