Л.Халтар: Манайд сөрөг, Хятадад очоод эерэг гардаг асуудал гурван сар боллоо

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2021.10.08/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Манайд шинжилгээ өгөхөөр сөрөг, БНХАУ-д очоод шинжилгээ өгөхөөр эерэг гардаг асуудал яригдаад удаж байна. Энийгээ нэг тийш шийдэх хэрэгтэй байна. Уг нь нүүрс экспортод боломж гарч байгаа.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Нэмэгдүүлэх талд дээр Сангийн яам гурван уурхайтай яриад боомтуудад контейнер хийгдсэн. Манайд сөрөг, Хятадын талд очоод шинжилгээ өгөхөөр эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Энэ талаар бид ЭМЯ-нд сануулга тавьсан. Уг нь ковид илрүүлж байгаа тоног төхөөрөмж адилхан.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Нүүрс тээвэрлэлтийн асуудал хамгийн чухал асуудал болчхоод байна. С зөвшөөрлийн асуудал маш их хэл ам таталж байна. Өнөөдөр монгол жолооч нарын эрх ашгийг хамгаалах асуудал чухал байна. 10, 20 мянган жолоочийн эрх ашиг дээр Зам тээврийн хөгжлийн яам юу хийж байна вэ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.