УЛС ТӨР

Б.Бат-Эрдэнэ: Халдвартай жолооч нууцаар эмчлүүлдэг, өөр хүн явуулж Хятадад баригддаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Асуулгын хүрээ өргөн болохоор зөвхөн төмөр замын тухай асууя. Ер нь төмөр замаа барьчих хугацаанд хичнээн боломж алдав. Алдагдсан өртөгийн боломж. Үүнээс хойш нүүрс тээвэр хэдэд хүрэх вэ. Өртөг тээвэр хэд болох вэ. Тодорхой хариулт өгөөч” гэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: “Зам Төмөр замын алдагдсан боломжийн талаар бид судалгаа хийх шаардлагатай. Төмөр зам ашиглалтад орсноор өртөг зардал яаж буурах вэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Халдвартай жолоочынхоо шинжилгээг нуудаг. Эмчтэйгээ хуйвалдаад нууцаар эмчлэх гэж оролддог. Өөрийнхөө өмнөөс өөр хүнийг машин бариулж явуулаад тэр нь Хятадад очоод баригддаг. Энэ зөвхөн наад захын нэг л жишээ. Тэгээд л мэддэг чаддагаараа Хятадуудыгаа хараагаад л урд хөрш болохгүй байна гэдэг. Өнөөдрийн байдлаар тахалтай холбоотой асуудал улс орны үхэл сэхэлтэй холбоотой асуудал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-08 17:11

Eguur.mn сайт аа! Танайд мэргэжлийн сэтгүүлч олддогүй юм уу? Энэ жижигхээн мэдээг бичсэн П. Урнаа гэдэг хүн үг үсгийн �##�даа, найруулга гэдэг юмыг огт хэрэгсдэггүй хүн байна. Уншигчдыг цаашид доромжлуулахгүйн үүднээс энэ хүнээ ажиллуулахаа зогсоомоор байна.

Холбоотой мэдээ

Back to top button