НийгмийнНИЙГЭМ

“Яаралтай цуглар” гэх дохиогоор бэлэн байдал шалгажээ

Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

“Танхимын сургалт”, “бэлэн байдлын үзлэг”, “штабын дадлага”, “дадлага, сургууль” гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэйгээр, астрономийн 48 цаг, оперативын 72 цагийн багтаамжтай явагдаж байгаа тус сургууль өнөө өглөө гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, бүх шатны удирдлага болон гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн ангиудын хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Команд штабын сургууль тухайн аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсон үеийн удирдлагын хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, дадлагаар үргэжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button