Нийгмийн

Н.Баярмөнх: Дүүргээс алслагдсан хороодыг хөгжүүлэх шаардлагатай

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 23,28 дугаар хороонд хийгдэж буй авто зам, гэрэлтүүлэг, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. 28 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 хэсэг, нийтдээ 6 хэсэг авто замын ажил хийгдэж байна. Шинээр хийгдэж буй замуудын хувьд иргэдийн хамгийн их зорчдог хэсэг.

Тиймээс гүйцэтгэгч компаниудын зүгээс 2021 ондоо багтаан ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ: "Хүний нүд хуурсан, цас, бороо орохоор хуулраад алга болдог зам биш, чанартай замыг сэтгэлээсээ хийж өгөөрэй. Мөн бид л ганцхан ажил хийж байна гэж иргэдийн тав тухтай байдлыг алдагдуулалгүй аль болох иргэдтэйгээ байнга харилцаж, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай.

Дүүрэг орон нутаг Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах бодлогыг дагаж мөрдөхийн тулд эхний ээлжид алслагдсан хороодоо хөгжүүлнэ" гэсэн юм. Авто замын ажил хийж байгаа хэсгүүд цэвдэгтэй учир цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан, өвөл зам эвдрэх эрсдэлтэй учраас 50-60 см-ийн далан хийж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button