ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Талибанчууд: ОХУ Афганистаныг хөл дээрээ босоход тусална гэдэгт найдаж байна

Сүүлийн хэдэн арван жилийн дайны хөлд нэрвэгдсэн Афганистаны нөхцөл байдлыг хөл дээр нь босгох нь ОХУ оролцоно хэмээн Афганистаныг Засгийн эрхийг гартаа бүрэн оруулсан хэт даврагсдын “Талибан” хөдөлгөөний Мэдээлэл, соёлын дэд сайд Афганистаны Сайд нарын танхимд түр хугацаагаар томилогдсон Забихулла Муджахид мэдэгдлээ.

“Дэлхийн улс орнууд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байгаа ба гадаадын хөрөнгө оруулалт ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг. ОХУ бол эдийн засгийн хувьд чухал орон. Афганистан дайны жилүүд устсан тул ОХУ болон бусад улс орнууд Афганистаныг хөл дээрээ босоход нь тусалж чадна. Бид тэднээс тусламж, санхүүгийн дэмжлэг хүлээж авахдаа байртай байх болно” хэмээв.

“Бид бүх улс оронтой харилцаа тогтоохыг хичээж байна. Юуны өмнө бид дипломат харилцааны талаар ярилцаж байгаа ба дипломат харилцаагүйгээр цаашид хамтран ажиллах нь ердөө боломжгүй зүйл. Бид ОХУ-тай хэлэлцээ байгуулж байна. Ялангуяа, Засгийн газраа албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх, тодруулбал хоёр орны Элчин Сайдын Яамны ажлыг ердийнхөөрөө сэргээх талаар ярилцаж байна. Эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь цаашдын хамтын ажиллагааны үүд хаалгыг нээнх болон” хэмээн Муджахид ярив.

Есдүгээр сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, өнөөгийн байдлаар ОХУ дэлхийн ихэнхи орнуудын нэгэн адилаар Афганистан дахь “Талибан” хөдөлгөөнийхний авч хэрэгжүүлж буй бодлого, олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрхэн биелүүлж байгааг сайтар ажиглахыг илүүд үзэж байгаа гэв.

АНУ энэ оны хавар Афганистан дахь цэргийн ажиллагаагаа зогсоож цэргээ тус улсаас гаргахаа албан ёсоор мэдэгдсэний дараа “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистанд хяналтаа тогтоох томоохон хэмжээний ажиллагаа эхлүүлсэн билээ.

“Талибан” хөдөлгөөнийхөн есдүгээр сарын 7-нд түр Засгийн газрыг байгуулсан. Шинэ Засгийн газрын бүтцэд хэт даврагсдын “Талибан” хөдөлгөөнийхөн томилогдсон. Үүний улмаас олон орон Засгийн газрыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь, Засгийн газрын бүрэлдэхүүнд тус улсын шашны цөөнх, эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулах ёстой хэмээн Талибанчуудад уриалж эхэлсэн.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-13 18:52

Оросууд �##�ан хядагчидыг дэмжихгүй хятадууд шууд дэмжинэ

ҮНЭН
ҮНЭН
2021-10-13 22:58

�##�ан хядагчдын цаана ОРОС, КИТАД ХОЁР БАЙСАН НЬ ИЛ БОЛЖ БАЙНА

ҮНЭН
ҮНЭН
2021-10-13 23:15

ОРОС, ТАЛИБАН БҮГД ЧӨТГӨРИЙН ХҮҮХДҮҮД

Холбоотой мэдээ

Back to top button