Нийгмийн

Барилга хот байгуулалтын яам Баянзүрх дүүргийг дэмжиж ажиллана

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн урилгаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан баг хамт олон Баянзүрх дүүргийн удирдлагуудтай уулзаж ирэх 2022 онд дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтаар

1. Баянзүрх дүүргээс санаачлан хэрэгжүүлж буй ажлуудыг 2022 оны төсөвт суулгах

2. 2022 оны төсвийн санал, тулгамдаж буй асуудлууд

3. Барилгын гадна, дотор дулаалга, энэ жил хийгдсэн, хийгдэж буй ажлуудыг дүгнэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд миний урилгыг хүлээн авч баг хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаад талархаж байна. Анхан шатан дээрээ ирж, тулгамдсан асуудлыг мэдэрч, иргэдийнхээ төлөө ажилладаг байх ёстой. Баянзүрх дүүргийн удирдлагууд ч мөн адил дүүрэгт хийгдэж буй ажил, хийхээр төлөвлөж буй ажил, гацалттай байгаа ажил гээд бүх асуудлаа ярьж, иргэдийнхээ эрх ашгийн төлөө нэг бодлого, зорилготой ажиллах шаардлагатай” гэлээ.

Харин Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ“Баянзүрх дүүрэг өнгөрсөн хугацаанд олон ажлууд хийж хэрэгжүүлж, цаашид олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг харлаа. Яамны зүгээс бид бүх ажилд нь оролцоод, туслаад, дэмжээд явах боломж хомс хэдий ч томоохон төсөл хөтөлбөрүүдийг нь дэмжээд явах болно. Тухайлбал Шинээр Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэн буюу International Garden Of Mongolia барих, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд алслагдсан хороонд хийж буй томоохон ажлуудыг дэмжих болно. Барилга хот байгуулалтын яам төлөвлөгөө сайтай, уялдаа холбоотой ажиллаж байгаа дүүрэг, орон нутагт үргэлж үүд хаалга нээлттэй байгаа” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн хувьд өнгөрсөн хугацаанд тохижилт, гэрэлтүүлэг, зам засвар, бүтээн байгуулалтын ажил хийж байгаагаас гадна шинээр 300 га талбайд, Улаанбаатар хотын ундны усны нөөц, иргэдэд зугаалж амрах орчинг бүрдүүлэхээр International Garden Of Mongolia буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд Барилга хот байгуулалтын яам энэхүү ажилд томоохон дэмжлэг үзүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button