ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон эмнэлгээс гарав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон ням гараг /2021.10.17/-т эмнэлгээс гарчээ. Тэрбээр хэд хоногийн өмнө халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн талаар өмнө нь “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлсэн.

Ерөнхийлөгч асан Ирвин хотын Калифорнийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төвд хэвтэн эмчлүүлсэн ба орон нутгийн цагаар өглөөний 8:00 цагийн орчимд эмнэлгээс гарчээ.

“Түүний биеийн халуун хэвийн байдалдаа эргэн орж, мөн цусан дахь лейкоцит буюу цусны цагаан бөөмийн хэмжээ ч хэвийн хэмжээндээ орсон” гэж Клинтоны хэвлэлийн төлөөлөгч Анхель Уреня мэдэгджээ. Эмч нарын ярьснаар Клинтон эмнэлгээс гарсан ч гэртээ антибиотик эмчилгээгээ үргэлжлүүлэх аж.

Өмнөх өдөр нь Уреня хэлэхдээ Клинтонд судсаар тариа хийх шаардлагатай тул дахин нэг шөнө эмнэлэгт хэвтэх ёстой гэж байсан.

Баасан гараг /2021.10.15/-т АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден Билл Клинтонтой ярилцан эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөсөн гэж мэдэгдсэн.

Билл Клинтон аравдугаар сарын 12-ноос хойш нийт таван өдөр эмнэлэгт хэвтсэн ба түүний туслахын хэлснээр Клинтон бөөр давсагны халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн гэнэ.

Билл Клинтон АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба тэрбээр 1993-1997 болон 1997-2001 онуудад тус тус хоёр ч удаа АНУ-ын төрийн тэргүүний албыг хашсан билээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button