ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ОХУ-д гардаг гэмт хэргийн 40 хувь нь согтуугаар үйлдэгддэг

ОХУ-д үйлдэгдэж буй гэмт хэргийн дөрөв дэх гэмт хэрэг болгоныг согтуугаар үйлддэг гэсэн тооцоо гарчээ. Энэ талаар Дотоод Хэргийн Яамны статистик мэдээлэлд дурьджээ.

“Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн талаас илүү хувийг /59.4 хувь/ өмнө нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүс үйлддэг ба дөрөвний нэг нь /28.2 хувь/ нь согтуугаар, гучин тавны нэг /2,9 хувь/ нь насанд хүрээгүй хүүхдүүд болон тэдний оролцоотойгоор үйлдэгдсэн” гэжээ.

Үүний зэрэгцээ Дотоод Хэргийн Яамны мэдээлснээр он гарснаас хойш зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл 18,1 мянган хүнд болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 25 гаруй хувиар өндөр байгаа аж. Есөн сарын хугацаанд цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн 652,6 мянган хүнийг илрүүлсний 64 хувиас дээш хувийг байнгын орлогын эх үүсвэргүй хүмүүс, гуравны нэг нь өмнө нь ял эдэлж байсан хүмүүс эзэлж байна.

ОХУ-д он гарснаас хойш нийт 1,521.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button