ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Энэтхэг: Ухаалаг гар утас авахын тулд эхнэрээ заржээ

Энэтхэгт нэгэн өсвөр насны хүү хурим хийснээс хойш сарын дараа 26 настай эхнэрээ зарсан тухай тус улсын “Hindustan Times” сонинд нийтэлжээ.

17 настай хүү эхнэр авсан ч шинэ ухаалаг утастай болохын тулд эхнэрээ заржээ. Эхнэрээ ойролцоогоор 180 мянган рупи буюу монгол мөнгөөр 7 сая орчим төгрөгөөр зарсан ба мөнгөөрөө тансаг зэрэглэлийн ресторанд хооллох боломжтой болсон гэнэ.

Үүний дараа өсвөр насны хүү гэр бүлийнхэндээ эхнэр нь өөрийг нь хаяад явсан гэж худал ярьсан гэнэ. Харин зарагдсан эхнэрийнх нь гэр бүл, ойр дотныхон нь түүний энэ үгэнд итгээгүй тул цагдаад гомдол гаргажээ. Үүний үр дүнд түүнийг баривчилжээ.

Цагдаа нар худалдагдсан эхнэрийг нь олж, суллаж чадсан ч түүнийг худалдан авсан суурингийн оршин суугчид эхэндээ цагдаа нарт бууж өгөлгүй бүр зам гүүрээ хүртэл хааж, саад учруулсан хачирхалтай хэрэг болжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button