НийгмийнУЛС ТӨР

Дарханы замын ажлыг эхлүүлэх бус дуусгах л хамгийн чухал, Л.Халтар сайд аа

Дарханы зам хэзээ ашиглалтад орох нь таг чиг. Энд тэндгүй овоолсон шороо, хуулсан зам. Лав л энэ жилдээ ашиглалтад орохгүй нь тодорхой болсон. Ирэх жил ч мөн бүрхэг. Иргэд дэмий л салбарын сайдын амыг харан, нааштай хариу хүлээж сууна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дарханы замыг ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийх үеэрээ “Дарханы замын ажил удааширч, иргэд бухимдалтай байгааг ойлгож байна. Гүйцэтгэгч компанийн буруугаас болж өнөөдөр ашиглалтад ороогүй. Цаг агаарын нөхцөл байдал, цар тахал үүнд нөлөөлж байгаа. Замын ажил удааширсан нь үнэн. Дарханы замын ажлыг эхлүүлсэн нь чухал. Ирэх онд ашиглалтад оруулахаар зорьж байна” гэлээ.

 Салбарын сайдын төлөвлөгөө, байр суурь ийм байна. Эндээс харахад Дарханы замын ажил хэзээ дуусах нь түүнд нэг их чухал биш бололтой. Уг нь Дарханы замын ажлыг эхлүүлэхээс илүү дуусгах нь л чухал баймаар. Хэчнээн олон иргэн амиа алдаж, машин тэрэг нь эвдэрч, цаг хугацаа алдаж байгаа билээ дээ, уг нь.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2021 14:15

Х�##�тар өдөр бүр ажилдаа дарханы замаараа х�##�тайж байв�##� ажил хурдан дуусна даа

Холбоотой мэдээ

Back to top button