Нийгмийн

Хөгжлийн банкны удирдлагуудын учруулсан 27 тэрбумын хохирлыг ШШГЕГ-тай хамтарч төлүүлнэ

Хөгжлийн банкны удирдлагуудад холбогдох хэргийг өчигдөр шүүхээр шийдвэрлэж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүн асан, тус зөвлөлийн гишүүн асан эдийн засагч Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн ялаас чөлөөлсөн талаар бид мэдээлсэн.

Тэднийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгож, 27 тэрбумын хохирол учруулсан хэргээр ийн шүүсэн юм.

Тэд хуулийн цоорхойгоор гэм зэмгүй болсон ч төрд учруулсан хохирлоо төлөх эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад “Хөгжлийн банкны удирдлагуудын төрд учруулсан хохирлын талаар Шүүхийн шийдвэр гарсан юм бол ШШГЕГ-тай хамтраад Засгийн газар ажиллана” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button