УЛС ТӨР

Х.Нямбаатар: Д.Эрдэнэчулуун та шүүхийн шинэчлэлд садаа бололгүй нэрээ татаач ээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021.11.15/ хуралдаанаар шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийж байна.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын ТАВАН хүн олонхын санал аваад байгаа.

УИХ-ын гишүүд дээрх нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Шүүхийн тухай хуулийн гол үндсэн агуулга нь шүүгчид хариуцлага хүлээлгэдэг Үндсэн хуулийн шинэ механизмыг оруулж ирэхээр өөрчлөлт орж ирсэн. Өөрөө хэлбэл шүүгч хүн мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргавал шүүгчийг хариуцлагад татъя гээд Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг Шүүхийн тухай хуульд оруулсан. Сахилгын хороо 9 гишүүнтэй ба дөрөв нь шүүгч нар дотроосоо байна. Үлдсэн тав нь гаднаас орж ирэх ёстой. Эрдэнэчулуун таны эхнэр Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Таныг ШЕЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаанд та одоо ажиллаж байгаа хичнээн шүүгчийг шүүгчийн сонгон шалгаруулалтад ороход нь санал өгсөн бэ. Мөн тантай цуг Шүүхийн тамгын газарт таны удирдлага дор байсан хүмүүсээс өнөөдөр шүүхийн системд хэдэн хүн ажиллаж байна вэ. Энэ тоогоо нэг хэлээч. гэлээ.

Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун: Би 1998 оноос хойш шүүхийн байгууллагад захиргааны ажлыг 21 жил хашиж байсан нь үнэн. Одоогоор шүүхийн байгууллагад ажиллахгүй байгаа. Миний багцаагаар 200 гаруй шүүгч болох гэж нэр дэвшиж байсан. Давхардсан тоогоор 200-300 хүнд саналаа өгч байсан. Намайг ШЕЗ-ийн гишүүн болсноос хойш 10 орчим хүн шүүгч болсон байх. Өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаагүй, УДШ-д ажиллаж байсан 20 гаруй хүн байдаг гэлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Би таныг огт танихгүй. Гэхдээ шүүхийн шинэчлэлийн төлөө нилээн хэдэн жил дуугарч, өөр дээрээ гал дуудаж байсан. Өмнөх даргатай чинь нилээдгүй тэмцэл өрнүүлж, шүүхийн шинэчлэл рүү явсан. Тэгэхээр шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нэр дэвших процессоосоо татгалзаач ээ гэдэг санал тавьж байна хэмээсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

болих хэрэгтэй тэтгэврийн өвгөн шинэчлэл хийнэ гэж юу байхав дээ

Зочин
Зочин

Нямбаатараа чи наад Ариунтуяа гэгч яамныхаа авгайг болиулаач. Ховдынх гээд л Бямбацогт татаад л явдаг, боловсрол чадвар шалихгүй хүн байдаг

Холбоотой мэдээ

Back to top button