УЛС ТӨР
Б.Бат-Эрдэнэ: 19 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаан ТАСАЛЖ, 57 нь ОГТ ТАСЛААГҮЙ

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр хуралдсан. Хуралдаанаас ярилцсан асуудал болоод гаргасан шийдвэрийн талаар байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Мөн аравдугаар сард УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн ирцийг танилцуулав. Чуулган нийт 10 удаа хуралдсан хугацаанд
- 19 гишүүн тасалсан
- 30 гишүүн хуралдаанаас хоцорсон
- 57 гишүүн огт таслаагүй аж.
Мөн тэрбээр, ирцийг жижиг зүйл мэт авч үзэж байгаа хандлагыг үгүй болгоно. Цөөн хэдэн гишүүний ёс зүйгүй хариуцлагагүй байдлын улмаас бүх гишүүдийн нэр хүнд унаж байна. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг өргөн барьсан гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу ч хийдэггүй хүнийг ахин сонгодог. ХЭНТИЙНХЭН ЮМТАЙ. Наад хүн чинь хичээлдээ ч суухгүй байна ш дээ
Иргэдтэйгээ уулздаггүй , ёс зүй байхгүй , худалч попууд хурлаа таслах нь тодорхой , хуралдаа суусан нь хулхи хууль үйлдвэрлэх нь мэдээж.