НИЙГЭМ

З.Санждорж: Гандантэгчэнлин хийдийн гэрчилгээ хүчин төгөлдөр биш тухай баримт гарч ирсэн

Гандантэгчэнлин хийдийн талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба номун хаан, зурхайч, гэвш З.Санждорж өнөөдөр /2021.11.16/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг хамгийн ариун дагшин, хууль ёсны, шашны байгууллага хэмээн ард олон сүсэглэж итгэдэг. Бид ч мөн тэгж итгэдэг байлаа. Гэтэл олон жил судалсан явцад ихээхэн ноцтой мэдээлэл гарч ирсэн. Гандантэгчэнлин хийдийн албан ёсны гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус баримт гарч ирсэн нь тун харамсалтай. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 60 тоот тушаалаар төрийн бус 47, үйлдвэрчний эвлэлийн гурав, хэвлэл мэдээллийн долоо, шашны хоёр байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байгаа юм. Тушаалын нэгдүгээр хавсралтад дээрх байгууллагуудын нэрсийг жагсаасан байх бөгөөд 19-т нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг хөгжүүлэх сан НҮТББ гэж байгаа. Санаачлагч нь Д.Чойжамц, н.Эрдэнэхүү. Гандантэгчэнлин хийдийг хөгжүүлэх сан ТББ-ыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгов гэж байгаа. Тэгэхээр төрийн бус байгууллага нь хуулийн дагуу байгаа. Гэтэл гурван жилийн дараа буюу 2008 онд Чойжамц гуай энэхүү ТББ-аа татан буулгах өргөдлөө өгч, бүртгэлээс хасуулсан. Үүний дараа гэрчилгээг авахдаа 1944 оны тавдугаар сарын 8-нд, мөн шинэчилсэн гэрчилгээ авахдаа 1654 оны зургаадугаар сарын 29-нд гэсэн байгаа юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

5 Сэтгэгдэл

  1. Энэ унэн бутэхгуй гараа Чойжамц хамбийн сууд#### булаац####даад байгаа юм уу хаашаа юм эд хоорондоо ингэж боломгуй санагдах

  2. Цаад утга нь юу юм бол, цаад зорилго нь бас юу юм бол, төмөр зам барьв#### танк орж ирнэ гэдэг шиг л юм ярьсан байх юм, аягүй бол Баянхонгорынх байх оо, жанхуу, босоо 2 шиг өөрт нь ашиггүй бол юуг ч нулимах шинжтэй шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button