УЛС ТӨР

С.Ганбаатар: МАН даатгалын компанийн эздийн эрх ашгийг хамгааллаа. ҮХЦ-д хандана

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан нарын гишүүдийн санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МАН-ын бүлэг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар эл хуулийн төслийн талаар “МАН даатгалын 14 компанийн эздийн барьцаанд орж, худалдагдсан. Энэ хуулийг дэмжих бодолтой байсан. 14 даатгалын компани есөн жилийн хугацаанд ажиллаж, 230 тэрбум төгрөг олсон. Үүний 110 тэрбумыг нь нөхөн олговорт өгсөн. Өөрөөр хэлбэл, 120 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан компани гэсэн үг. Энэ бол албан журмын даатгал. Даатгалын компаниуд төрийн механизмыг ашиглаж 230 тэрбум төгрөгийг хуримтлуулж аваад, үүнээс их хэмжээний ашиг хийж байгаа нь шударга бус. УИХ-ын чуулганаар дахин авч хэлэлцэх ёстой. Санхүүгийн зохицуулах хороог даатгалын компаниуд лоббидож дарамталж байгаад хууль бусаар зөвшөөрөл авсан. Сахүүгийн зохицуулах хороо сайн дурын даатгалын зөвшөөрөл л өгөх ёстой. Албан журмын даатгалын зөвшөөрөл өгөх ёсгүй. Хуулиа хүртэл зөрччихсөн байна. Би Үндсэн хуулийн цэцэд хандана. МАН-ыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд орсон” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ганбаатарын зөв

Зочин
Зочин

Ганбаатарын зөв.дэмжиж байна. Төрийн нэрээр иргэний мөнгийг албадан гаргуулж авчихаад хэдхэн хувь хүн өөртөө хэрэглэнэ гэдэг хууль бус үйлдэл. энэ хуулийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button