УЛС ТӨР

“Олон нийтээс хөрөнгө татаад арилжаагаа эхлүүлж амжаагүй 10 койн байна”

УИХ-ын Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг “Монгол Улсад өнөөдрийг хүртэлх хугацаанд хэчнээн компани койн гаргаж, түүнд хэдэн иргэн үйлчлүүлсэн байна вэ. Мөнгөн дүнгээр хэдэн төгрөг оруулсан байгаа вэ. Статистик мэдээлэл байна уу. Хоёрдугаарт, койны татан төвлөрүүлсэн хөрөнгө хэмжээ, мөнгөний урсгалд хяналт тавьж чадаж байна уу. Хэдийгээр хууль зүй бүрдээгүй ч гэсэн хяналт тавьж байгаа зүйл байна уу. Хууль батлагдахаас өмнө гарсан койныг яаж зохицуулах юм бэ. 

Ажлын хэсгийн ахлагч, Улсын хурлын гишүүн  Н.Учрал  “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш. Энэ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа хууль юм. Хамгийн сүүлийн байдлаар СХЗ-оос мэдээлэл авахад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Эдгээр бирж дээр гарч арилжаагаа эхлүүлсэн найман койн бий. Олон нийтээс хөрөнгө татаад арилжаагаа эхлүүлж амжаагүй 10 койн байна гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button