Ж.Сүхбаатар: Шүүгч бус гишүүнд нэр дэвшигч эрчүүд архи дарс хэр уудаг вэ

ХЗБХ-ны өнөөдрийн /2021.11.17/ хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол хийж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ороод ирээсэй гэж бодож байсан хүмүүс алга. Нуух юм алга. Хашбаатар, Мягмарцэрэн нар дээр цагдаагийн гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Гурван эрэгтэйгээс асууя. Архи дарс хэр хэрэглэдэг вэ. Шүүгчид архи дарс уугаад лифтэнд янз бүрийн бичлэг дүрс үлддэг асуудал гарсан.
Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун: Архи дарсны тухайд ууж чаддаггүй. Миний бие организм хүлээж авдаггүй. Архи байтугай пиав айраг уухаар нүүр улайгаад байдаг. Хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ гэлээ.
Нэр дэвшигч Д.Мягмарцэрэн: Товчхон хэлэхэд архи хэрэглэдэггүй. Архины олон сургамжууд байдаг. Тамхи бага наснаасаа татсан учир сүүлийн 12 жил татаагүй хэмээн хариуллаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээж ууна ш дээ асуулгүй ш дээ ккк
Ih hurald ch arhi tamhi heregledeggui humuusiig songomoor uym,oroondoo uugaad ajil taslaad bhgui kk