УЛС ТӨР

БАЙНГЫН ХОРОО: Нэр дэвшигчдийг ШСХ-ны шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжлээ

Өнөөдөр /2021.11.17/ Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн сонсголыг үргэлжлүүллээ.

Үүгээр Сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс шалгаруулж, нэр дэвшүүлсэн таван эрхмийг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжсэн байна.

Нэр дэвшигчдэд:

  • Ц.Давхарбаяр
  • Д.Ариунтуяа
  • Д.Мягмарцэрэн
  • Д.Эрдэнэчулуун
  • Х.Хашбаатар нар нэрлэгдсэн юм.

Ц.Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, нэр дэвшигч Д.Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, нэр дэвшигч Д.Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, нэр дэвшигч Х.Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажилладаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Болохгүйг нь гайхаж байснаа л томилдог жишигтэй

Холбоотой мэдээ

Back to top button