Нийгмийн

Хулгайч нар үхрийн мах, унаж яваа машинаа өгье хэмээн цагдааг хахуульдахыг завджээ

“Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн  Цагдаагийн газрын  алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын постуудыг байнгын болон хөдөлгөөнтөөр ажиллуулж байна.

Дээрх хяналт шалгалтын хүрээнд энэ сарын 16-наас 17 шилжих шөнө иргэн Б, Г, Н нар Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс гурван тооны үхэр хулгайлж, нядлан авч явсныг илрүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл тухайн этгээдүүд 1980-1995 оны ид хөдөлмөрлөх насны залуучууд байгаа бөгөөд нэг нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ. Улмаар тэд цагдаад хахууль өгөхийг оролдсон байна. Тодруулбал, цагдаад баригдангуутаа хулгайлсан үхрийн мах болон унаж яваа машинаа арван сая төгрөгтэй өгье хэмээсэн байна.

Эх сурвалж: Төв аймаг дахь Цагдаагийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zovjil
Zovjil
2021-11-19 04:15

Unaj yavas mahinaa 10sayiig ugii geheer mungutei l humuus bndaa tiim baij hulgai hij yadag bainaa

Холбоотой мэдээ

Back to top button