УЛС ТӨР
Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар МАН-ын 62 гишүүнээс уучлал гуйхгүй бол шүүхэд өгнө
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАН-ынхан даатгалын 14 компаниас авлига авч, тэдний талд орж даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байна хэмээн мэдэгдсэн билээ. Түүний эл ярианы хариуд
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлэг болон 62 гишүүнээс уучлал гуйгаарай. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг нь нотлоорой. Хэрэв нотолж, уучлал гуйж чадахгүй бол МАН-ын бүлэг таныг Үндсэн хуулийн цэц, болон шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байна гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа сурцан гаруудшээ
Даатгаоын компаниуд нийлж авмлга тараасан нь үнэн шдэ. Шалгуул гараад ирнээ