Г.Занданшатар: ХААН банкны асуудлыг шийдэхгүй бол Монголбанкны дарга нар ажлаа өг
УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж, баталлаа.
Санал хураалт явуулсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар мөнгөний бодлого батлагдсантай холбогдуулан хоёр асуудал хэлье, нэн ялангуяа Монголбанк, Сангийн яамны удирдлагуудад хэмээлээ.
Тэрбээр, “Нэгдүгээрт сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудлаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл явах боллоо. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай хууль болон Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж хууль зөрчсөн аливаа үйлдэл тэр дундаа ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр хууль журмын дагуу энэ асуудлуудыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд системийн томоохон банкуудын талаарх мэдээллүүдийг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж энэ асуудлыг нэгмөр шийдвэрлэх хэрэгтэй. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмших нь хориотой. Банкны тухай хуулийг мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцох болно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдөл өгч, ажлаа хүлээлгэж өгөөрэй. Хатуу анхааруулж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маапаантай юм яригдаад байна даа. ХХБ-ны хөрөнгөөр ХААН банкны хувьцааг авах гээд эсхүл авчаад байгаа юм биш үү. Тийм бол Монголбанкны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээр ажлаа өгөөд, эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. ХХБ ХААН банкийг худалдаад авчихвал Монголд өөр өрсөлдөх банк байхгүй болно шүү. Хамгийн том 2 банк нэг хүний мэдэлд очвол хуйвалдах, зах зээлийг өөрийн хүслээр удирдах боломжтой болно. Энэ маш осолтой. Ойлгож байгаа биз дээ. Банкууд сайхан өрсөлдөх ёстой юмсан.
Hudaldaa hugjliin bank avchihniig shalgaj bn geed bhad ih hurliin darga hurdan shiid gej bgaa in uchirtai jencotoi hamt gedeg in medegdeed bn da