УЛС ТӨР

Б.Бат-Эрдэнэ: МОН-П 1, 2 зээлүүдээс үр дүн гарсан уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна.

ЗТХ-ийн сайд Л.Халтар: УБТЗ-ыг цаашид 100 хувь өөрсдөө авч болохгүй юу гэж гишүүд их асууж байна. Төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх өөрчлөх санал дээр хоёр тал байр суурь нэгдсэн. Монголын тал өөрсдийн эзэмшиж байгаа хувийг нэмэгдүүлэх саналтай байдаг. Манайхаас 51, 49 хувь болох саналаа илэрхийлж явуулсан. ажлын хэсэг байгуулагдсан нөхцөлд энэ асуудал цаашид яригдаад явах үндэслэлтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2020 оноос хойш бодогдсон хүү алданги зээлийн үлдэгдэл төлбөрийг Японы банктай тохирсон зүйл бий юу. Тогтоол батлагдсанаар манай улсад асуудал гарахгүй гэсэн байна. Үлдсэн 43.7 тэрбум төгрөгийг УБТЗ-аар төлүүлэх саналыг Оросын тал дэвшүүлсэн гээд байгаа. Төлөх боломжоо бололцоо байхгүй байхад яагаад ийм зүйл оруулж ирээд байгаа вэ. МОН-П 1,2 зээлүүдээс үр дүн гарсан уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button