УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Төмөр замд тавьсан 1400 км шилэн кабель хаачсан бэ, одоо хариулт авъя

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төмөр замыг нилээн зүдэрч байхад тэр зээл ихээхэн хэрэг болсон. Зээлийг 2014 оноос хойш төлөөхөө больчихсон байх юм. Энэ зээлээр төмөр замд хэрэгтэй олон зүйл хийсэн. 1400км шилэн кабель тавьсан байдаг. 20 сая доллароор. Тэр кабель одоо хэний мэдэлд явна аа. Би хувьчлагдсан гэж сонссон. Манайд байгаа завхрал зээл аваад байгуугууллагадаа хэрэгтэй зүйлээ хийчихдэг, тэгээд дундуур нь хулгай хийдэг. Үүнийг надад тодорхой хэлж өгөөрэй. Дараа хэлж өгнө гэж битгий бултаарай. Төмөр замын даргад дөрөв дэх хүнийг нэр дэвшүүлээд байна. Унхиагүй удирдагчдын буруу үйлдлээс болж Монголын ард түмэн хохирох ёсгүй шүү. Нэг хүнээ дарга болгохын тулд ийм их зээлийг Монголын ард түмэн төлөх ёсгүй шүү. Төсөв дээр ямар ч дарамт болохгүй гэж худлаа ярьж байна хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button