НийгмийнУЛС ТӨР

Ч.Номин сайдын дураар царцдаг төсөв гэж үгүй

“Богд Зонхова” цогцолборын бүтээн байгуулалт олны шүүмжлэлийг хүлээгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ч.Номин сайд өөрийн цахим хуудаснаа “Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн байх юм.

Харамсалтай нь сайд ингэж мэдэгдлээ гээд төсвийн хөрөнгө зарцуулагддаггүй юм биш. Тэр тусмаа нэгэнт батлагдчихсан төсөв. Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж байж ирэх оны төсөв дахин сөхөгдөж хэлэлцэгдэнэ.

Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавихаас илүү энэ асуудлаар холбогдох хүмүүсийг дуудаж уулзаад чиглүүлэг хийж суугаа сурагтай. Тэрнийх нь дагуу Засгийн газар Богд Зонховын хөшөөний барилгын ажлыг царцаах шийдвэр гаргах юм гэнэ. Тэгэхээр сайдын дураар биш эрх баригч Засгийн газар нь хүчээр шахуу царцаах нь ээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төсвийн ерөнхийлөгч захирагч юм чинь царцааж болох байх аа. Адаглаад гарын үсгээ зурахгүй байхад мөнгө нь гарахгүй. Тэгхээр дураар нь зарцана л гэсэн үг.

Зочин
Зочин

Өмхий малнууд мөнгө хулгайлах гэж аргаа барж байна даа.

Zochin
Zochin

Odoo urd n oruulsan 5 terbum hog shoroo bolnoo,heden jiliin daraa.hairan mongo

Холбоотой мэдээ

Back to top button