УЛС ТӨР

“Богд Зонхов”-ын төсвийг 27 тэрбумаар нэмсэн Ц.Амарсанаад ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ

Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхов” хөшөөний асуудал өчигдрийг хүртэл өндөрөө авав. Улмаар Засгийн газраас төсвийг царцаахаар болсон тухай мэдээллийг МАН-ын бүлэг хийснээр эл дуулианы гал арай намжаад байгаа.

Асуудал намжсан ч нэг жилийн дотор төсөвт өртөг 27 тэрбумаар өсч, эл дүнг Ч.Номин сайд хасалгүй батлуулсан нь яах ч аргагүй анхаарах өнцөл мөнөөс мөн. Тойргийн гишүүд болоод Ч.Номин сайд цахим хуудсаараа дамжуулан арьсаа хамгаалсан мэдэгдэл хийгээд нам гүм болцгоосон.

Харин төсөвт өртөг нэмсэн жинхэнэ эзнээр Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа нэрлэгдэж байгаа.

Тодруулбал, Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” гэх 1338/202 дугаартай бичиг баримт үйлдэж, уг барилгыг 32.5 тэрбумаар баригдана гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг дүгнэлтийг 2021 есдүгээр сарын 10-ны өдөр үйлдэж, Ц.Амарсанаа тэргүүтэй албан тушаалтнууд гарын үсэг зурсан.

Төсвийн мөнгийг дур мэдэн нэмэгдүүлж, ямар ч сайд, гишүүдээс илүү эрх мэдэл гаргаж дураараа авирласан түүнд тэгвэл хариуцлага тооцъё. Цахимд орчинд хоёр, гурав хоног шуугиад чичлээд өнгөрдөг баймааргүй байна. Хариуцлаг гэдэг тогтолцоог бий болгож, албан тушаалтай нь ярьдаг болцгоохсон.

Ц.Амарсанаагийн хувьд: ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан зээл авч, Ерөнхий сайдаас ажлаас чөлөөлөх чиглэл хүртэл өгөөд байхад албандаа хэвээр үлдсэн нэгэн гэгддэг. Барилгын зураг төсөлтэй холбоотой бүхий л чухал баримтан дээр “мутраа хайрладаг” түүнийг Ц.Даваасүрэн гишүүний хүн гэдэг бөгөөд тэд нэг нутгийнх гэдэг утгаараа томилгоонд нь дэмжлэг үзүүлдэг байна.


БАРИМТ: 32 тэрбумаар барихыг нь Ц.Амарсанаа ЗӨВШӨӨРЧ, эдгээр гишүүд төсвийн лоббиг нь хөөцөлджээ гарчигтай өмнө нь нийтлэгдсэн контентыг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

9 Сэтгэгдэл

  1. Жараахай яавч биш. Маш олон барилгын дүгнэлт дээр гарын үсэш зурлаг. Хэлтэс дарга хийгээд л баяжчихдаг агентлаг шүү. Амарсанаа бол дээд зэргийн гуйлтад байдаг хүндтэй суудлын эзэн.

  2. Ах нар бултах аргаа ч амархан олно доо. Энэ нөхөр хэдэн жил дарга хийсэн мөнгөө ах нартаа төлөх нь дээ ккк

  3. Занданшатарын бүлгийг ########уулах хэрэгтэй.Ийм увайгүй хулгайч УИХ-ын дарга хийж болох уу?

  4. Eksfert hariutslaga uurne gesen huuli gargachihaad uuni tsaana uursduu hulgai hiideg hulgaih nar turinner barij iim ajilhiidegee bolyo gutarch bna shuu odoo humuus huuli mash sain meddeg bolson ta narig yaj huurdag argiig umnu turd bsan huhduud shar hevlel fes eer bainga l zarlaj bh yum yostoi sonin togtoltsootoi bolson bna zaluus yarisandaa hurvel sain l bna uuniig l bodoj Khurelsuhed humuus sanalaa ugsun shuu dee odoo bid harah l uldej bna shuu AMARSANAA uuriiguu hench medehgui l gejbodoj yavaa bhdaa Turin ajilig hiij bayajdag humuust audit hiij niigemd taniltsuulj daraachin zaluust zuv songolt hiih bolomj olgoson ni deer yum bishuu yagaad gevel bayajahsonirholtoi bol turd bitgi or GEREE ZASAAD BIE EE ZAS, BIE EE ZASAAD TURUU ZAS GEDEG MERJ ZRCHIMIG BARIMTLAVAL YASAN YUM UURIIGEE GEREE TURIN UMCHUUR ZA###G UURTUU ZORIULSAN HUULI GARGADAGAA BOLI GESEN DUREMTEI BVAL YASAN YUM BE?

  5. Энэ ##########г одоо ########уулаачээ !!!!!!!!! ЖДҮ хусна, авилг#### хусна, төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар хусна тэгээл байгаад байх юм. Яасан ч ханаж цаддаггүй их шун#### тача#### вэ. Мэргэжлийн бус зүгээр л нэг намчин, цүнх баригч нөхдүүд нээрээ үнэндээ л мэргэжлийн с####баруудыг будаа болгож байна дөө. Тэр гарын үсэг зурж цуг төсөв нэмсэн нөхдүүдийн нэр нь яваад л байна лээ шүү дээ бүх ТВ-ээр. Дэд захир#### Энхболд, хэлтсийн дарга Алтанхуяг гээд…. яг хариуцсан хэлтсийн дарга нь Ханг#### гэнэ үү нэг юуугаа ч мэдэхгүй б####ай юм бас ТВ-ээр гара#### байна лээ юу ч яриад байгаан ярьж байгаа юмаа ойлгож байгаа ч юмуу чааваас …. Ийм л ил тод хулгай луйвар яваад байхад л нөгөө АТГ, Эрүүгийн цагдаа таг шүү. Бүгд захи####гаар ажилладаг юм уу хаашаа юм……..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button