НийгмийнНИЙГЭМ

ТҮК-ийн ажилтан ч гэсэн ХҮН, хөөрхийлөл хэрээс ХЭТЭРЛЭЭ

Өчигдөр /2021.11.25/ Тохижилт үйлчилгээний газарт арван хоёр жил ажиллаж, хөдөлмөрлөсөн Н.Батмөнх “Алтан гадас” одонгоор шагнуулсан нь олны хүндлэлийг ихэд хүлээгээд байгаа билээ.

Тэрбээр өдгөө 64 настай бөгөөд нүдээ олсон шагналыг хамт хуваалцах, тусалж  дэмжих хүсэлтэй олон иргэд нэгдэн цахим сүлжээнд аяныг өрнүүлээд эхэлчихлээ.

Дуучин Нара одонгийн найр хийх хандивийн аян өрнүүлж хувийн дансандаа мөнгө цуглуулаад эхэлчихсэн. Хэдийн 10 сая төгрөг цуглачихсан явна. Мөн одонгийн найрыг “Буган халиун” ресторан 100 хувь даан, үнэгүй хийж өгөхөө зарлаж, LIVETV шууд дамжуулахаа мэдэгдэв.

Харин зохиолын болон хамтлаг дуучид үнэгүй дуулж өгөхөө илэрхийлэн шуурцгаасаар байна. Тодруулбал, дуучин Түмэн-Өлзий Сөрөлттэй цуг, П.Идэржавхлан, “Камертон” хамтлагийн дуучин Ган-Эрдэнэ гээд хөвөрч өглөө.

Сайхан л хэрэг. Гэхдээ ТҮК-ийн ажилтан ч гэсэн хүн гэдэг талаас нь жаахан ч гэсэн харж үзэцгээвэл яасан юм бэ. Хэтийдсэн их хөөрхийлөл нөгөө хүнээ эвгүй байдалд оруулж, сүүлдээ хүний эрхийн зөрчилд ч хүргэхээр байна.

Нэг зүйл рүү шуурахаараа би дутчих вий гэсэн шиг хэтрүүлэх хандлагатай болчихжээ. ТҮК-ийн ажилтан “Алтангадас” авсан нь баярламаар сайхан. Түүгээр нь бахдаж байгаа сэтгэл бүр ч сайхан ч. Давс хужрыг нь тааруулахсан.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-26 13:18

энэ хүн ядуу туслах ёстой дорд хүн туслуулах ёстой гэсэн хандлага руу орчихлоо Би бид мундагууд туслах ёстой

Зочин
Зочин
2021-11-26 13:41

Jiriin irgen yagaad iim hundlel awch bolddgui yum? Tomchuudad l harin

Зочин
Зочин
2021-11-26 13:52

Битгий хүн �##�аг үз, долоож байгаад авсан ч гэсэн тэдэнд мөнгө цуглуул ардын, баатар гэхмэт

Зочин
Зочин
2021-11-26 14:57

цагаан гартнуудыг хэд хэдэн одон мед�##�ь ббтар, гавъяат ардын гээд сэнжтэй тэмдгээр сэтэрлэхийн оронд хар бор ажил амьдр�##�тай эгэл иргэдийг урамшуулах т�##�д анхаараач ээ. тухайлб�##� гудам цэвэрлэгч, матери�##�лаг үйлдвэрлэлд шууд гар бие оролцогч оёдолчид, туйпуу шаварт гараа холгогчид, хүнс хоол хийгчид, бага ангийн багш, сувилагч, асрагч гэх мэт одон мед�##�ийг зиндаа харж олгодгоо болиоч дээ

Зочин
Зочин
2021-11-26 15:22

Нара болимоор юм хажуугаар нь

Зочин
Зочин
2021-11-26 15:25

Чи муу одоо юу гээд солиород байгаа юм баярлах ёсгүй ухааны солиотой юм бичих юм сэтгүүлж байж наа атархуу өоөн худ�##�дагсан зангаа больж үз мөнгөниы сэтгүүлч хөгийн юм бэ бичсэн үгэндээ ич

Холбоотой мэдээ

Back to top button