УЛС ТӨР

Цар тахал дээр “мордож” Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх оросуудад урьтаж эмгэнэв

Амралтын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын ард түмэнд хандан эмгэнэл илэрхийлэв. ОХУ-ын Кемерово мужид нэгэн уурхайд осол болж, олон хүний амь эрсдсэн. Үүнд тэр Монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэжээ.

Олон улсын харилцаанд хөрш орнууддаа тохиолдсон хүнд, хэцүү үйл явдлуудад төрийн тэргүүн нь эмгэнэл илэрхийлдэг сайн жишиг бий. Нэг ёсондоо дипломат харилцаа талдаа зөв зүйтэй алхам байж болно. Гэвч өөрсдийнх нь ард түмэнд олон олон үхэл, хагацал тохиогоод байхад эмгэнээгүй мөртлөө бусдын ард түмэнд эмгэнэдэг Ерөнхийлөгч дэлхийд цөөхөн гэлтэй.

Коронавирусийн улмаас нас барсан иргэдийн тоо нэмэгдэж эхлэх мөчид АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп эмгэнэл илэрхийлж байлаа. Хамгийн сүүлд Индонезийн Ерөнхийлөгч мөн эл шалтгаанаар иргэддээ эмгэнэжээ.

Өнөөдөр манай улсад коронавируст халдвараар таван хүн нас барлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн нас баралт 1,922 болж байна. Өдөр бүр нэжгээд хүн нэг шалтгаанаар нас бараад байна гэдэг яах ч аргагүй эмзэг асуудал. Хэдийгээр тулгамдсан нөхцөл байдал нь ийм ч үүнд төрийн тэргүүний ёс зүй, нинжин сэтгэлийн үлгэрлэл гэж зүйл дутагдана.

Харамсалтай нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүнээсээ урьтаж, ОХУ-ын уурхайн осолд илүүтэй санаа зовнин, эмгэнэл илэрхийлээд байна. Энэ бол ард түмнээ биш, албан тушаалаа, гадаад харилцаан дахь өөрийн нэр нүүрээ бодож буйнх нь илрэл гэлтэй.

Ер У.Хүрэлсүх цар тахлын ид үеэр Ерөнхий сайдын ажлаа шалтаглан өгч, сонгуулиар орон нутагт мянга, мянган хүний бөөгнөрөл үүсгэсэн нэгэн. Нэг үгээр тэр бол цар тахал дээр дөрөөлөн тоглогч Ерөнхийлөгч.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1213.
1213.
2021-11-29 14:54

МУ-ын Ерөнхийлөгч х####дварын улмаас олон хүн нас барж буй явд####д харамсан эмгэнэл илэрхийлсэн л дээ. Юунд худлаа гүтгэлэгийг мэдээлэл маягаар оруулдаг юм бэ дээ. Шүүмжилж болно. Харин гүтгэж болохгүй шүү:

Зочин
Зочин
2021-11-29 21:23

Эмгэнэл илэрхийлсэн шүүдээ битгий худлаа гүжирдээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x