
Засгийн газрын албаны хүмүүсийн мэдээлснээр, Африкийн өмнөд хэсэгт орших Намиби улсаас ирсэн 30 гаруй насны эрэгтэйгээс коронавирусийн шинэ хувилбар “Омикрон” халдвар авсан нь батлагдлаа. Энэ нь Япон улсын хувьд “Омикрон” хувилбарт вирусийн халдвар авсан хамгийн анхны тохиолдол боллоо.
Тодруулбал, 2021.11.28-ны өдөр Африкийн өмнөд хэсэгт орших Намиби улсаас ирсэн 30 гаруй насны эрэгтэйд халдвар илэрчээ.
Тус иргэн “Нарита” нисэх онгоцны буудалд газардаад, хорио цээрийн тусгаарлалтын бүсэд шинэ коронавирусийн шинжилгээ хийлгэж, хариу нь эерэг гарсан аж.
Шинжилгээгээр “Омикрон” хувилбарт вирусийн халдвар авсан нь батлагдсан болохыг Японы Засгийн газрын албаны хүмүүс мэдээллээ. Тус иргэн гэр бүлийнхэнтэйгээ хамт зорчсон байсан тул тэднийг тусгаарласан ажээ.
Тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас халдвар тээгчийн явсан чиглэл, ойрын харилцсан бусад хүмүүс байгаа эсэхийг нарийвчлан судалж эхэлжээ.
(Эх сурвалж: NHK News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.