УЛС ТӨР

МАН авлигатай тэмцэх бодлогоо танилцууллаа

МАН-ын 30 дахь Их хурал Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээр үргэлжиллээ. Тэрбээр, “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.

Тэрбээр, төрийн байгууллагын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, авилгачдад давуу тал бий болгож, шударга иргэдийг хохироож байгаатай бид эвлэрэх ёсгүй. Энэ дөрвөн жил улс төрийн өрнүүн үйл явдал арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэлт оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа. “Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний зэрэгцээ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэлээ. Бид сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага гэж үзэж амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна. Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд бид улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн сэтгэлээр ажиллах болно. МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж, гишүүнээр элсэх иргэдийн тоо өсч байгаа. МАН-ын цахим бүртгэлд бүртгэгдсэн гишүүдийн тоо 278.716  хүрчээ. Үүнээс 54.7 хувь нь эмэгтэй, 45.3 хувь нь эрэгтэй, 76.1 хувь залуу болон дунд насны, 23.9 хувь нь ахмад гишүүд байгаа. МАН ард түмэндээ амласан шударга ёсны засаглал бий болгох бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хуульчид, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулан, өргөн хүрээтэй судалгаа хийж, “Авлигын эсрэг дэвшилтэт бодлого”-оо та бүхэнд танилцуулж байна.

Үүнд:

  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн болон ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусган хэрэгжүүлнэ. Илүү тодруулбал, аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулахаар тусгаж байгаа
  • Намын зүгээс авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны  хөтөлбөрөө боловсруулж, нийт гишүүдийн идэвх оролцоотойгоор хамтран хэрэгжүүлнэ.
  • Намын үйл ажиллгааны санхүүгийн эх үүсвэр, түүний зарцуулалт болон сонгуулийн хандив, санхүүжилтийн өгөгдөл мэдээллийг олон нийтэд ил тод, болгож нийт сонгогч иргэддээ тайлагнадаг шинэ тогтолцоог нэвтрүүлнэ.
  • Авлигын эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нийт гишүүдэд зохион байгуулах, хяналт-шинжилгээ мониторинг хийх намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулна хэмээлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-12-07 11:18

Чоно махнаас гарахаар шийдээ юу.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x