УЛС ТӨР

Гавьдаггүй гадаад харилцаа

БНХАУ-ын Эрээн хотын боомт хилээ хаагаад бараг хоёр сарын нүүрийг үзлээ. Эхлээд автотээврийг хязгаарласан бол эцэстээ вагоны задгай тээврийг хорьж зөвхөн чингэлэг тээвэр болгох саналыг тавиад байгаа. Угтаа бол санал бус шаардлага. Нүүрсний экспорт, барааны импортын урсгал боомилогдож одоо бүр зэсийн баяжмалын экспорт хэцүүдэхэд хүрсэн нь бодит үнэн.

Манай зүгээс БНХАУ-ын талын саналыг хүлээж аваад чингэлэг тээврээ зохион байгуулаад асуудал 20-хон хоногийн дараа цэгцэрнэ гэсэн. Гэвч бахь байдгаараа. Импортын бараа хомсдож, шуналтай монгол зангаар үлдэгдэл барааныхаа үнийг тэнгэрт тултал хөөрөгдүүлсэн хэцүүхэн нөхцөл байдалд хүрэв, бид.

Зам, тээврийн хөгжлийн сайд нь аргаа барахдаа “Ямар ч байсан өнөөдөр Хятадын талаас хоёр чингэлэг орж ирж байна” гэж хэлээд сууж байхав.

Үсрээд л хоёрхон наймаачны бараа таваартай дүйх чингэлэг тээврийг бахархалтайгаар зарлаж суугаад нь олон нийт эгдүүцэж, шүүмжилцгээв.

Гадаад харилцаа “гавихгүй” нь. Б.Батцэцэг сайдын үед жинхэнэ утгаар нь сөхрүүлэв. Гадаад харилцааны сайд нь гавьтай хөдөлдөггүй юм аа гэхэд нэг боомтоос хараат эдийн засагтай болсныг ҮАБ-ын түвшинд авч хэлэлцмээр. Гэхдээ улсын эрх ашгаас намын эрх ашиг илүү тул их хурлаа хийж гүйлдсээр завгүй сууцгаана. Аргаа барахдаа УИХ-ын дарга Г.Занданшатар тив алгасаж нүүрсээ Энэтхэг рүү экспортлоно гээд зогсож байх вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-09 09:39

энэтхэг рүү нүүрсээ онгоцоор зө�##�тэй биш хятадаар дамжуулж зөөнө ш дээ. Төрийн гурав Хятадтай хэл амаа ололцоочээ ард түмний амьдр�##� хэцүүдлээ наад сайданцаруудийг чинь тоохгүй байна

Зочин
Зочин
2021-12-09 11:57

Тэнэг сайдуудаа солиочээ Оюун-эрдэнэ ээ.

Холбоотой мэдээ

Back to top button