Франц рэпперийн дууны орчуулга: “Монголчууд бол эргүү мал” гэсэн өгүүлбэр байхгүй

Францын рэппер Орэлсэн “L’Odeur de l’essence“ дуундаа “Монголчууд бол эргүү малнууд” гэсэн үг ашигласан тухай мэдээлэл энэ долоо хоногт олны анхаарлыг татаад буй. Улмаар дууг болон дуучныг бойкотлох хөдөлгөөн сошиал орчинд өрнөж, Change.org сайтад гарын үсэг цуглуулж эхлээд байгаа юм.
Тэгвэл, энэ дуунд “Монгол” гэдэг үг чухам ямар өгүүлбэрт, ямар утгаар ашиглагдсаныг авч үзье. Дууны 2 минут 27 секундын хэсгээс монголчуудын тухай хэсэг орж ирдэг.
Энэ мөрүүдийг монгол хэл рүү дөхүүлэн хөрвүүлбэл:
Монголчуудыг авъя, зэр зэвсэг өгье
Үүнийгээ "Шударга ёс” гэж нэрлэе, энэ жүжгийг гайхъя
...
Монголчууд мэргэшсэн цагаас хойш
Монголчууд хүрээлсэн Монголын эзэнт гүрэн
Бид монголчуудыг монголчууддаа таалагдах гэж бүтээдэг
Бид эргээд монголчууд шиг л унах болно
Египетчүүд шиг, Ромчууд шиг, Майячууд шиг, Грекчүүд шиг л унана
Бид өөрсдийгөө дахин ачаалах хэрэгтэй, бид дахин тохируулах хэрэгтэй
Франц хувилбар:
On prend des mongols, leur donne des armes
Appelle ça "justice”, s'étonne des drames
…
Depuis qu'les mongols sont dev'nus des experts
Entourés d'mongols, l'Empire mongol
On fait les mongols pour plaire aux mongols
On va tomber comme les Mongols
Comme les Égyptiens, comme les Romains, comme les Mayas, comme les Grecs
Faut qu'on reboot, faut qu'on reset
Дээрхээс харахад “Монголчууд бол эргүү мал” гэсэн утгатай үг байхгүй нь ажиглагдаж байна. Монголчуудыг мөн шууд доромжилсон гэхээс илүү өөрсдийн ард иргэдэд нааж, “хэрэв тэгэхгүй бол монголчууд шиг, египет, грекчүүд шиг унана” гэсэн утга хэрэглэжээ.
Нөгөө талаар, олон улсад дауны синдромтой хүмүүсийг монголчууд гэж нэрлэх хандлага байдаг. Энэ нь харин улс үндэсний нэрийг өвчний нэрээр орлуулсан, зүй бус үйлдэл гэж тооцогддог тул монголчууд олон улсын хэмжээнд ихээхэн эсэргүүцэж, хүлээн авдаг билээ.
Гэвч дээрх дууны үгэнд ийм утга ороогүй, улс үндэстнийх нь утгаар ашигласан нь доор Грек, Роман, Маяа, Египтүүдийн хамт нэрлэснээр мэдэгдэж байна. Дууны ерөнхий утгыг авч үзвэл, реппэр Орэлсан ард иргэдийнхээ оюун санаа, улс төрийн бодлогыг шүүмжилжээ. Тэр үндсэрхэг үзэлтэй реппэр гэдгээрээ нийтэд танигдсан нэгэн.
ЮНЕСКО-гийн итгэмжит нүүдэлчин зам холбооны зохицуулагч, Иналко их сургуулийн багшийн санаачилгаар энэхүү дууг бойкотлож гарын үсгээ зурах давлагаа эхлүүлсэн. Тэдний зүгээс монголчууд гэсэн үгийг шууд "Эргүү мал” гэдэг үгээр сольж орчуулсан бичвэрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэн байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ttim bailgui dee. Manaixan uursduu ix soliorson teneg xymyys shuu. Yumnii uchir oloogui baij xeruuliig urital bolgoj baidag.
Ер нь боо Монголчууд гадны хүний ухаанаар нүдээр ард тшмэн нь маш сул дорой хүлцэнгүй харагдах магадлал бийшдээ.Амьдралыэ идэвх муутай төр засгийн хэддээ хамаг боломжоо найдчаад л явдаг.