ДЭЛХИЙ

Египетийн эртний бунхнуудыг жуулчдад үзүүлэхээр нээжээ

Египетийн Луксор мужид оршдог эртний хоёр бунхныг сэргээн засварлах ажил дууссанаар жуулчдыг хүлээн авч эхэлсэн байна.

Египетийн Эртний олдворын зөвлөлийн мэдээлснээр, энэхүү бунхнууд эртний Египетийн Шинэ эзэнт гүрний үе буюу 3500 гаруй жилийн өмнөх үед хамаарах юм.

Эртний олдворын зөвлөл болон Египет дэх Америкийн судалгааны төвийн мэргэжилтүүдийн хамтран явуулсан бунхнуудыг сэргээн засварлах төсөл гурав орчим жил үргэлжилжээ.

Бунхныг үзэж сонирхох боломжийг нээснээр Египет улсыг сонгон аялах жуулчдын тоо нэмэгдэнэ хэмээн найдаж байна гэж Эртний олдворын зөвлөлийн тэргүүн Халед аль-Анани хэлжээ.

А.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button