УЛС ТӨР

Ж.Батсуурь: Үнэнтэйгээ нүүр тулъя

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь тэргүүтэй Ардчилсан намын удирдлагууд “ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ-ИРГЭДИЙН ШИЙДЭЛ” уулзалтанд оролцож байна. Ардчилсан нам тусгайлан зассан танхимд суугаад асуудал ярьдаг бус шийдэх асуудлынхаа төв цэгт очиж иргэдтэйгээ уулзаж асуудал шийдэл, гарц гаргалгаа ярьдаг байх нь хамгийн чухал гэдгийг форумд оролцлж байгаа иргэд илэрхийлж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэллээ.

Тэрбээр “Эх орны хөгжлийг сууриар нь харахын тулд одоо байгаа бодитой үнэнтэйгээ нүүр тулахаас өөр гарцгүй. Монгол орны дөрвөн зүг найман зовхист гэр байгаа 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт бүгдэд нь гэр хороолол бий. Бид гэр хорооллыг хэрхэн багасгах вэ гэдэг шийдлийг хайхын зэрэгцээ ямар бодлого хэрэгжүүлвэл иргэд маань гэр хороололдоо ая тухтай, тохьтой сайхан амьдарч болох тухай шийдэл гаргах ёстой. Бидэнд, Ардчилсан намд олон том мөрөөдөл бий. Тэрний нэг нь гэр хорооллоо өөд нь татах бодлого юм” гэв.

Ардчилсан намаас зохион байгуулж буй “ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ-ИРГЭДИЙН ШИЙДЭЛ” уулзалт үргэлжилж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button