Нийгмийн

Тохижилт, үйлчилгээний ажилтан автомашины тэвшинд дарагдаж амиа алджээ

Тохижилт үйлчилгээний ажилтан хогийн автомашины тэвшинд дарагдаж нас баржээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад "Хогийн машины тэвшинд даруулсан хүн ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 5-ны өдрийн 11:41 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянгол дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст ачигч ажилтай, 45 настай эрэгтэй Hyunday HD-120 маркийн автомашинд /хог ачих зориулалттай/ хог ачих явцдаа болгоомж алдсаны улмаас тэвшинд нь дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button