Нийгмийн

ДУУЛИАНТ ХЭРГҮҮД: Б.Эрдэнэбилэг, Б.Хурц, Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт хамаарах хэргүүдийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тэгвэл ажлын хэсгээс  олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүст хамаарах хэрэг, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банканд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг хэргийг,  Оюутолгойн гэрээний хүрээн дэх авлигын асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button