ЭДИЙН ЗАСАГ

Монгол улс Олон Улсын Баялгийн Сангийн Форум /IFSWF/ -д гишүүнээр элслээ

Манай улс International Forum of Sovereign Wealth Funds буюу Олон Улсын Баялгийн Сангийн Форумд гишүүнээр элсжээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа жиргээд буй. Тэрбээр, "Монгол Улс Олон Улсын Баялгийн сангийн форумд гишүүнээр элслээ. Баялгийн сангуудын форумд нэгдэн орсноор Ирээдүйн өв сангийн хуримтлалыг олон улсын жишгийн дагуу удирдан арвижуулж, байгалийн баялгийн өгөөжийг өнөө болон хойч үеийхэнд тэнцвэртэй хүртээх боломжтой болж байна” хэмээн бичсэн юм.

Тус олон улсын форум нь дэлхийн улс орнууд хамтран баялгийн хуримтлал бий болгох, эдийн засгийн хөгжлөө сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг сайн дурын зорилготой бөгөөд 2009 онд үүсгэн байгуулагдаж байжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button