Нийгмийн

Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны дүрүүдээр марк бүтээжээ

Монгол Улс өөрийн гэсэн шуудангийн маркийг анх 1924 оноос хойш гаргаж эхэлсэн түүхтэй.  Түүнээс хойш өдгөө 98 жилийн турш марк гаргаж байна. Шуудангийн салбарт “Театрын урлаг” сэдэвт анхны урлагийн салбарын  марк 1974 онд гарч байв. Түүнээс хойш 48 жилийн дараа урлагийн салбарын хоёр дахь марк МУАЖ Гомбожавын Гомбосүрэн сэдэвтэйгээр гарч байна. Энэ марк олон улсад худалдаалах 1098 дахь үнэт цаас болон гүйлгээнд гарч буй юм.

Театрын өдрийг тохиолдуулан түүний уран бүтээлийн дүрүүдээр “Дэлхийн Гомбожавын Гомбосүрэн” сэдэвт хэлхээ маркийг бүтээгээд байна. МУАЖ Г.Гомбосүрэн нь тайз дэлгэц, кино, театрын урлагийн салбарт жин дарах томоохон уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг гавьяатай нэгэн билээ.  

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button