Нийгмийн

Давж заалдах шүүх хуралд Э.Бат-Үүлийг биечлэн оролцуулах хүсэлт тавьжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг.  

Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 09.00 цагт товлосон ч түр хойшлууллаа.

Учир нь, шүүгчдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Э.Бат-Үүлийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт тавьжээ. 

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button