Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт"-ийн 49 хувь, Дубайн гэрээний бүлэглэлтэй дахин тэмцэх гэж Хөгжлийн банкны асуудлыг хөндсөн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн тухайд өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Засгийн газар нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкны асуудлыг ил болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Олон нийтэд ил болсноос хойш үр дүн гарч, төлөлт хийгдэж байна. Ямар компанийн ард хэн байсан нь өдрөөс өдөрт ил болсоор байна. Улс төрчид өөрсдөө Хөгжлийн банкны ТУЗ-д ороод эх үүсвэр хөрөнгөө хуваагаад л авчихсан гэсэн үг. Энэ зээлийг түүнд өг гэдэг схем рүү орсон. Шулуухан хэлэхэд "Эрдэнэт"-ийн 49, Оюу толгой Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл энд мөн ажилласан учраас гаргаж тавьсан юм аа. Энэ тийм амар байсангүй. "Эрдэнэт"-ийн 49-ийг босгосон санхүүгийн схем энд бүхэлдээ байгаа. Нэр бүхий шүүгч, хууль хяналтын байгууллагатайгаа хамт байгаа. Нөгөө л яриад байдаг хэдэн хүмүүстэйгээ үе шаттай тэмцээд явж байна гэж ойлгож болно.
Одоо ил болсон мэдээллүүд мөсөн уулын дөнгөж орой гэж ойлгож болно. Цаана нь томоохон улс төрч, бизнесменүүд гарч ирнэ. Сонгуулийнхаа зардлыг төлүүлээд утсан хүүхэлдэй болчихсон улс төрчид гарч ирнэ. Таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийн үйлдвэрийг хураагаад авахад хэн хэн хамгийн их цочиж байна, тэд үүний ард байгаа гэж ойлгож болно. Эрдэнэт, Оюу толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэж итгээрэй. Ордон дотор хүчин мөхөствөл би олон нийтэд хандана аа. Цаашлаад "Эрдэнэс Монгол"-той холбоотой асуудлыг гаргаж тавина, нуугаад яах вэ. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яарах хэрэгүй,түлэнхий үнэрттэл шарах хэрэгтэй удах тусам нарийн юм гарч ирж байна.
bugdiig ni medeed baigan bol tegeed barij horiod hurungiig ni huraagaachee
хэнийг нь мэдээд байгаа хэрнээ юм хийхгүй байна гэхээр арай л арчаагүй
Хөгжлийн банкны асуудал чиний яриад байгаа/дубайн гэрээ/ асуудал тэС ондоо юм .хөгжлийн банк , ЖДҮСАН НДС , ЭМДС ,КАПИТАЛ бол танай НАМЫНХАНЫ ИДСЭН УУСАН.ТУХАЙ ЮМ .
Дандаа л мэднэ гаргаж тавина гэдэгш дээ
ХӨГЖЛИЙН БАНКЫГ ОГТ ТЭС ОНДОО ЮМАНД ХАМААТУУЛЧИХ ГЭЭД ЯДЧИХ ЮМ АА. ТАНАЙ НАМЫН ХУЛГАЙЧУУД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ЖДҮХС г ХООСЛОЖ БАРИГДАХААРАА ХӨГЖЛИЙН БАНК УРУУ БӨӨНӨӨРӨӨ ДАЙРСАНЫГ МОНГОЛЧУУД ХАРЖ БАЙНА.ТҮҮГЭЭР ЗОГСОХГҮЙ ГТЭС , ЭМДС , НДС КАПИТАЛ БАНК ГЭЭД ХУСАЖ ӨГСӨН ШҮҮ ДЭЭ. ОДОО АРДААС НЬ ҮНДЭСНТЙ ХӨГЖЛИЙН БАНК , ЧИНГИС БАНК ГЭЭД ООЧЕРОО ХҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙХАД ХӨНДЛӨНГИЙН ЮМ ЯРИАД ЯВААД БАЙХ ЮМ .АРД ТҮМНЭЭ ТЭНЭГ МУНХАГ ГЭЖ БОДООГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.
Чи хийх ёстой шүү. Ард иргэдээ хар ядууралын доод цэгт амьдарч бна.Наад хулгайч нараа хар сохороогүй биз дээ. Үхэх хатах чинь юу ч биш ямарч байсан шударга үнэнийг тогтоосон цагт явна шүү . Юунаас айгаад хөдөлж ядаад бгаа н бэ.
зөв ард түмэн дэмжинэ