Б.Жавхлан: Энэ арга хэмжээ үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ялгаатай
Олон улсын нөхцөл байдлаас үүдэж, гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Энэ удаагийн шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөртэй адил гэж харах хэсэг байна. Хэд хэдэн ялгаатай юм.
Тухайлбал, энэ арга хэмжээнүүдийг УИХ дээр буюу хууль тогтоох дээд байгууллага дээрээ хэлэлцэх гэж байна. Засгийн газар, Төв банк дураараа арга хэмжээ авна. Ингэж хэлэлцээд бид хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хуулиар хэн, ямар үүрэг хүлээхийг маш тодорхой зааж, оруулна" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
urid ni AN eniig hiih gej baihad baahan ugu geed muulaad baisan nuhduud odoo uursduuu hiine gehdee ylgaatai gene yag yugaaraa ylgaatai ve ?
та нарын хэлж байгаа чинь яаг л тэр байна ш дээ
hun bolgon teneg bisheshdee MANgaruudaa