Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: "Сахал" Д.Эрдэнэбилэг бол Монголын Эль Чапо юм даа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр сэтгүүлч "Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн ихэнх нь нэг хүнтэй хамааралтай байгаа. Энэ асуудлыг яг ямар замаар шийдэх гэж буйгаа тодорхой хэлэхгүй юу" гэж асуув.

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ""Сахал" Д.Эрдэнэбилэг бол Монголын Эль Чапо юм даа. Бүх шүүгчдийг томилдог. Одоо ч түүний гар хөл болсон шүүгчид ажиллаж л байна. Хөтөлийн үйлдвэртэй холбоотой асуудлыг бид шийдсэн. Хэн нэг хүний хувийн өмчид халдаж байгаа асуудал биш юм шүү. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй хувийн өс зангидсан хэрэг биш.

"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой шүүх дээр нэг гацаа үүссэн байгаа. УИХ-ын тогтоол "Хэлцэл хийж" гэдэг үгтэй гарчихсан. Гэтэл УИХ-тай хэлцэл хийхгүй гүрийгээд байгаа. Гарын үсгээ зур гэхээр үгүй гээд байж байгаа гэсэн үг. Тэгэхээр, УЕП-ыг оролцуулж, Хөтөл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 49 хувийн өрөнд нь суутган тооцъё гэвэл ямар хэмжээний дүнтэй болох вэ гэдгийг гаргаж өгөх хүсэлт тавьсан байгаа. Хоёрдугаарт, УИХ руу суутган тооцох гэдэг үгийг хасуулж, УИХ-ын тогтоолыг өөрчлөх асуудлыг өргөн барьсан байгаа. Мөн Ч.Сайханбилэг тайлбар мэдүүлэг өгөхгүйгээр хилийн чанадад байгаа. Үүнтэй холбоотой ийм асуудлууд бас үүсэж байгаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

сайн байна

Зочин
Зочин

яанаа энэ хүн монголоо бодоод насаа бодоод буян үйлдээд зээлээ төлчихдөггүй юм бх даа амьтны хараал идэд бж бхаар ер нь энэ хүн бдмуу сэтгүүлчид барьж авч чадахгүй сонин жинхэнэ мафын хүн бнадаа

АААММ
АААММ

Сахалын ард ЭЛБЭГДОРЖ ерөнхий найруулга хийгээд сууж байгаа. Оюу Толгой, Эрдэнэт, Хөтөл, УБ банк, ХХБ, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр Ардчилсан нам, бүх шатны Шүүх, Прокурор, цагдаа гээд бүгдийг ЭЛБЭГДОРЖ тэргүүтэй эрлийзүүд гартаа авч самарч байна даа. Төр эрлийзүүдийн өмнө хүч мөхөстөхийг бид хараад сууж байна. Ардчилал гэж наанаа улиад МАНАН г үүсгэж дээрэм луйвараа ил цагаан хийсэн. Эрлийзүүдийн хүчийг АН-ын даргаар Женког гаргаж даруулаад тэднийг хэн чбиш болгож болно. Дараа нь Женког гавьяаны амралтанд гаргах гаргалгаа байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button