Нийгмийн
Халдвар, хавдар, сэтгэц зэрэг арван өвчлөлд 13А бичиг шаардахгүй
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш амбулаторийн болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдол бүрд илгээх бичиг шаардаж байгаа талаарх гомдол иргэдээс ирж байгаа тул дараах тохиолдлуудад илгээх бичиг шаардахгүй байхыг анхааруулж байна. Үүнд:
- Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
- Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ
- Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ
- Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ
- Арьс, харшлын тусламж, үйлчилгээ
- Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс
- Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ
- Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
- Сэргээн засах тусламж, үйлчилгээ
- Амбулаториор хийгдэх мэс ажилбар
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.