Ерөнхий сайд Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлсөн гэж мэдэгдлээ

Өнөөдөр /2022.04.05/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг түүний орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй хэвээр эсэхийг тодруулсан юм.
Үүнд Ерөнхий сайд "Х.Баттулга гэдэг хүн Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлөгдсөн. Тэр хүнийг спортын хөгжлийг дэмжье гэсэн зорилгоор, зөвлөхөөр ажиллуулж, хамтрах асуудал яригдаж байсан. Дараа нь АН-ын даргад нэр дэвших гэх мэт асуудал үүсэхэд нь чөлөөлсөн" гэж тайлбарлалаа.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сонгуульд ялалт байгуулаад байгаа. Эрх баригч намын даргын зөвлөх нь сөрөг хүчин намын даргын сонгуульд нэр дэвших нь зөрчилтэй үйлдэл гэж олон нийт шүүмжилж байсан. Х.Баттулга мөн Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан ч АН-ын даргад давхар нэр дэвшсэнтэйгээ холбогдуулж, нэрээ татсан юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.