"Шүршигч машин, нохой ашиглахаар бэлтгэсэн байсан нь ҮНЭН"

Сүхбаатарын талбайд өчигдөр /2022.04.07/ "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын тайван жагсаал зохион байгуулагдаж, шөнийн 02.00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэ үеэр жагсаалд оролцож байсан иргэд болон цагдаа нарын дунд мөргөлдөөн үүсч, долоон цагдаа бэртэн, 20 гаруй жагсагчдыг саатуулсан юм.
Жагсаалын үеэр шүршигч машин, нохой зэргийг бэлдэж, тусгай албад нэмэгдэн ажилласан нь олны анхаарлыг татсан юм. Өнөөдөр /2022.04.08/ Эрүүгийн цагдаагийн албанаас энэ талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү,
Жагсаалын үеэр цагдаагийн долоон алба хаагч бэртэж гэмтсэн. Тэдний гар, хөл хугарч, толгой нь хагарсан байгаа. Зорилгоо мэдэхгүй залуус Их тэнгэрийн ам, Төрийн ордон руу дайрч эхэлсэн. Энэ талаарх мэдээлэл ч Төрийн тусгай албанаас мэдээлэл ирсэн учир хуулийн дагуу албадан таараасан. Үймээн самуун зохион байгуулсан зарим иргэдийг саатуулсан.
Тайван жагсаал хийж байгаа иргэнийг саатуулаагүй. 2012 онд худалдан авсан шүрсдэг машин, нохой зэргийг бэлэн байдалд байлгаж байсан. Түүнээс ашиглаагүй. Тус жагсаал цуглааныг долоодугаар сарын нэгний үйл явдал шиг болгохоор өдөөн турхирч байсан хүмүүс ч байсан. Тэднийг шалгаж байгаа" гэв.
Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр саатуулагдсан иргэдээс өнөөдөр тайлбар авч суллах аж. Сошиал орчинд өмгөөлөгчид саатуулагдсан иргэдэд хуулийн зөвлөгөө өгч болно гэж мэдэгдээд байгаа юм.
Г.ИТГЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЙ ЯА ЯА ЯМАР АЙМААР ВЭ? УСААР ШҮРШҮҮЛЭХ Ч ЯАХ ВЭ? НОХОЙГООР ЯАХ ГЭЖ БАЙСАН ЮМ ХӨӨРХИЙ ЖААХАН ХҮҮХДҮҮДИЙН ХООЛОЙГ НЬ ТАС МЭРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСАН БАЙНА .ЭЭ БУРХАН МИНЭЭ БАЗАРВААНИЙ БАРААН СААРЛАА ГЭЖ БУРХАН ХАРЖЭЭ БУРХАН ТАНДАА ТАЛАРХАЯ НОХОЙНЫ ХУРЦ СОЁО АЙЧИХЛАА