Нийгмийн
Л.Хасар "Тамгагүй төр"-ийн гар бичмэлийг Б.Баатарт бэлэглэжээ

“Hero entertainment” студийн Б.Баатарын найруулснаар “Тамгагүй төр” жүжиг өчигдөр /2022.04.17/ УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр Б.Лхагвасүрэн агсны хүү яруу найрагч Л.Хасар "Тамгагүй төр" жүжгийн гар бичмэлийг “Hero entertainment”-ын захирал Б.Баатарт дурсгажээ.
"Тамгагүй төр" жүжиг 1998 онд анх тайзнаа амилж байсан бол түүхэн туульсийн эмгэнэлт драмын жүжгийг Б.Баатар физикл драм төрлөөр дахин найруулан тавьж буй нь энэ юм.
Жүжгийн гол дүрд Г.Эрдэнэбилэг, У.Уранчимэг, С.Болд-Эрдэнэ, О.Дөлгөөн, Б.Шинэбаяр, Ш.Доржсүрэн нар тогложээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг нь үхээд энэ мэтс нь амьдарч чадахаа бжээ. Саяхан эцгийнхээ юугч билээ зарна гээд сууж бсан
ЭНЭ НӨГӨӨ АНУЖИН АНИАГ БАВСАН БААТАР МӨН ҮҮ? АНУЖИН АНИА Ч БААТАРЫН ЭКСИЙГ ГОЁ ТОНГОРСОН ДОО ХЭ ХЭ ХЭ