Нийгмийн

150 тэрбумын үнэтэй 4300 үхэл

Монгол улсад янжуур тамхинаас болж жил бүр 4300 хүн нас бардаг гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаа бий. Мөн жил бүр 20,000 гаруй хүн янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлд өртөж байна гэжээ.

Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт байршилтай Ерөнхий Боловсролын сургуулиас 500 метр доторх, тамхины зөвшөөрөлгүй хэдэн зуун дэлгүүрүүдэд Esse, Raison, Caster, Mevius гэх мэт ДӨРВӨН төрлийн тамхийг лангуун доороосоо НУУЦААР худалдаалж буй хэвээр байна. Тамхи нууж зардаг дэлгүүрүүд хүүхэд залуучуудад хууль бус худалдааг хийсээр байгаа юм. Сүүлийн долоон жилийн турш энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа боловч ямар ч үр дүнгүй байна. Мэргэжлийн байгууллагын шалгалт жилд хоёрхон долоо хоног үргэлжилдэг. Зөвхөн энэ үеэр л янжуур тамхийг нууцаар борлуулах үйл ажиллагаагаа нуух үүднээс зогсоодог. Үлдсэн 50 долоо хоногт нь янжуур тамхины далд наймаа хяналтгүйгээр үргэлжилдэг нь нууц биш болжээ. Энэхүү далд худалдааны улмаас татварт бүртгэлгүй 150 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийгддэг гэсэн тооцоо бий. Мөн нийслэлийн тамхинаас авах 2%-ийн татвар бүртгэлгүй явсан хэвээр байна. Энэ нь 7-8 тэрбум төгрөгийн татварыг дутуу авч байгаа хэрэг юм.

Тамхины нууц борлуулалт түүнийг дагасан татварын асуудлыг шийдэх боломж бий.

Тухайлбал, хязгаарлалтын бүсийг ЕБС-ийн бүсээс 100-150 метрийн зайд тавих, ингэснээр тамхийг далд хэлбэрээр зарж байгаа дэлгүүрүүдийн тоо 50-60% буурах боломжтой. Энэ хэрээр хүүхдүүдэд янжуур тамхи нууцаар худалдаалж буй асуудал багасгах юм. Олон улсын туршлагаар иргэний үнэмлэх шалгаж, насанд хүрээгүй иргэдэд хуулиар нас хязгаарласан бүтээгдэхүүн зарахгүй байх зохицуулалт бий. Насанд хүрээгүй иргэнд худалдаалсан тохиолдолд оногдох торгуулийг өндөр тавьснаар

  • Нэгдүгээрт, хүүхэд залуучуудаа тамхидалтаас аварч,
  • Хоёрдугаар, оногдох татвар бодит болж,
  • Гуравдугаарт, янжуур тамхины өртөг үнэ өсөх боломжтой юм.

Тамхины өртөг үнийг өндөр байлгаж, татваруудыг гүйцэд хуулийн дагуу ногдуулснаар тамхины маркетинг зардал бага байх боломжтой. Өнөөдрийн байдлаар цахилгаан тамхины дундаж үнэ өндөр (13,000₮) байгаа хэдий ч янжуур тамхины дундаж үнэ хэт доогуур (3,000₮) байна. Иймд янжуур тамхинд ногдох онцгой албан татвар болон өртөг үнийг яаралтай шат дараалалтайгаар нэмэх шаардлагатай болжээ. Нийгэмд янжуур тамхины хор хөнөөлийн талаар мэдлэг маш дутуу дулимаг хэвээр. Сэдэв бүрд дарагдан алга болсоор байна.

2021 оны байдлаар НЭМҮТ-ийн ажилтан н.Майцэцэг цахилгаан тамхины хор хөнөөлийн талаар 5-6 удаа ярилцлага өгсөн хэдий ч, янжуур тамхины хор хөнөөлийн талаар нэг ч удаа ярилцлага өгөөгүй байгаа юм. Хэт нэг талыг барьж, дутуу дулимаг мэдээлэл цацсантай холбоотойгоор янжуур тамхины борлуулалт сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Тамхичин хүмүүсээс авсан судалгаагаар “байгалийн өвс шатааж татаж байгаа тул эрүүл мэндэд хоргүй” гэж боддог гэх өрөөсгөл ойлголтууд ихэсжээ.

Тамхины хор хөнөөлийн талаар үнэн зөв мэдээлэл өгч, бодит арга хэмжээг авснаар нийгэм, залуу үеийнхнийг тамхинд донтохоос сэргийлэх, тамхи хэрэглэгчдийн тоог эрс бууруулах боломжтой билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-25 08:55

Хүмүүс гэж сонин шүү, өөрсдөө үхлээ худ�##�даж авч байх гэж.

Зочин
Зочин
2022-04-25 09:07

Ёстой я�##�тай билээ, элдэв суд�##�гаа байсаар байт�##� өөрсдөө эрүүл мэндээ устгаж хордуулж байна.

Зочин
Зочин
2022-04-25 09:17

Ийм аймшигтай тоо, дүү байсаар байт�##� утаат тамхи байгаа зуур�##�дсаар байх уу...

Зочин
Зочин
2022-04-25 10:00

Тэгэж л тамхи татмаар байдаг юм бол электрон тамхи тат л даа

Зочин
Зочин
2022-04-25 11:17

umhii unertuulj yavhaar vipe hergel8 xhadahgui bol uhetsgeej bai

Зочин
Зочин
2022-04-25 11:50

8 нэрийн барааны дэлгүүрүүд сургуулийн хүүхдүүдэд тамхи зараад бна. Ширхгээр, хайрцгаар нь хүүхдүүдэд худ�##�даж бна. Байр болгоны гадаа, гэр хороололд гудамжны ам болгон дээр 8 нэрийн барааны дэлгүүрүүд бна. Тэднийг цагдаагийн байгууллага хянахгүй бол тэд тамхи хүүхдүүдэд байнга зараад бна.

Зочин
Зочин
2022-04-25 15:54

Tamhini kompaniud ch argaa barj bn daa tamhinaas neg ch gesen hun gargahguin tuld huuramj medeeleluud haa saigui seveed ed nart humuus янжуур тамхиndaa hordohno l chuhal elektron tamhi tataad tamhinaas garchihval hamag orlogo ni haagdah geed hudal surtalchilgaa haa saigui hiij bn bodwol altangadas, voltam zereg tom conpaniid l baih daa ugaasaa delguuruudeer essee, mild, caster ene ter 20-30 huvi orlogo ni bagassan gej delguurtei egch maani yarij bsn

Холбоотой мэдээ

Back to top button