Нийгмийн

Судалгаа: Таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 80 мянгад хүрнэ

Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт нь хүүхэд болон өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс  үүдэлтэй болохыг судлаачид нотолжээ. Мөн жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин таргалалттай төрөх, хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох эрсдлийг дагуулдаг байна.

Үүнээс гадна цар тахлын хүнд нөхцөлд байсан сүүлийн хоёр жилийн хугацаа 5-19 насны хүүхдүүдийн таргалалтад гол нөлөө үзүүлжээ.

Дэлхийн таргалалтын холбооны судалгаагаар 2030 он гэхэд эдгээр насны таргалалттай хүүхдийн тоо 80 мянгад хүрэх судалгаа гарсан байна. Нөгөө талаас хүүхэд гэрийнхээ гадаа аюулгүй тоглох, спортоор хичээллэх талбай хомс байгаа юм. Үүнээс үүдэн хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл чийрэг өсөж хөгжих нэг боломжоо алдаж байна. Тоглоомын талбай байдаг ч орох боломжгүйгээр цоожилсон эсвэл стандартын шаардлага хангаагүй байдаг зэрэг тохиолдол олон болжээ.

Өнгөрсөн жилийн байдлаар нийслэлийн хэмжээн дэх 1452 хүүхдийн тоглоомын талбайн 583 нь стандартын шаардлага хангаагүй солих, шинэчлэх шаардлагатай гэсэн дүн гарчээ. Мөн жилд дунджаар 400 орчим хүүхэд тоглоомын талбайд бэртэж гэмдтэг байна.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-20 10:03

Тарг�##��##�т бол үнэхээр асууд�##� болж байна, гадаа гараад тоглох гэхээр тоглоомын т�##�байгүй байгаа нэг нь эрсдэлтэй болхоор хэцүү ч юм даа

Холбоотой мэдээ

Back to top button