Нийгмийн

Баянхонгор аймгийн Жинст суманд мөндөр орж, аянга буулаа

Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт өчигдөр /2022.04.20/ мөндөр орж, аянга буужээ. ОБЕГ-ын мэдээлснээр Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг буюу аймгийн төвөөс баруун урд зүгт 93 километрийн зайд өчигдөр 14:30 цагийн үед мөндөр орж, сумын уурын зуухан дээр аянга буужээ.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын уурын зуух, дулааны шугамын үйл ажиллагааг явуулдаг “БСТ Хонгор” компанийн механикчтай холбогдоход уурын зууханд /Булат-1.45 мвт/ бага зэргийн гэмтэл гарсан, өөр учирсан хохиролгүй тухай мэдээллийг өгсөн байна.

Мөн Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутагт дөрөвдүгээр сарын 20-ны 12:00 цагийн орчим 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Сийрст 1 дүгээр багт цэцэрлэгийн дээвэр хууларчээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 12:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 30 минут ажиллан дээврийн хууларсан төмрийг авч аюулгүй болгожээ. Шуурганы улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН-ын даргын уурын зуух. Нүгэл нүдээ олноо гэж...

Холбоотой мэдээ

Back to top button