Халх голын түймрийг цурамд орууллаа
Дорнод аймгийн Халхгол сумын нутгийг хамарсан ой хээрийн түймрийг өнөөдөр /2022.04.21/ өглөө 05.00 цагийн орчимд цурманд оруулжээ.
Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр дэгдсэн ой хээрийн түймрийг унтраахаар Хилийн цэрэг, Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын ЗДТГ-ын ажилчид, иргэд, газар тариалангийн компаниуд хамтран ажиллажээ.
Дорнод аймгийн хувьд 4-р сарын 15-ны өдрөөс хойш хуурайшилтын нэн аюултай зэрэгт шилжээд байсан бөгөөд 18-ны өдөр Дорнод аймгийн хилийн цэргийн 1-р заставын ойролцоогоос хээрийн түймэр гарсан юм. Тус түймэр богино хугацаанд, их талбайг эзлэн тархах болсон гол шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдал буюу хүчтэй салхи шуурга байсан талаар ОБГ-ын удирдлага ярьж байв. 170 гаруй хүний хүчээр унтраасан ой хээрийн түймрийн хохирлыг гаргах үүргийг Аймгийн Засаг дарга холбогдох хүмүүст өгсөн байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.